4/07/2011

Бядуу оюутан


Бядуу оюутан нэгэн төрлийн амгаланг олбой.

(хэсэглэн авав)

Баян сайн бүхий цагт нь
Баярлуулахыг хүсэгчид нь бялдууч нохой мөн.
Буурал(доройтол) болохын үед нь
Баас алдтал буруулах нь журамгүй мал мөн.
Баян бүхий цагт өөрийн хувь байтал
Бялдуучлах нь ховдог их гахай мөн.
Буур ч ядрахуйд буруулан дутаагч нь ухаангүй нөхөр
Баян ядуу хоёрыг ялгамжтайгаар нөхөрлөгч нь,
Бач зусар төгөлдөр мунхаг адгуус мөн.
Буурал болон ядрахуйд чинээгээр тэтгэгч нь
Бат журам төгөлдөр сайд мөн.

help for reading Mongolian script text

2 comments:

  1. Сайн байна уу Танд ахин баярлалаа.
    4-р Мөрөнд байгаа 4-р үгийн Р үсэг хаягдсан бололтой
    8-р Мөрөнд Ялгамжтайгаар гээд 2 удаа орчихсон бололтой
    10-р мөрөнд Чинээгээр гэдэг үгийг Дагавраас нь салгаж бичихгүй юм болов уу?

    ReplyDelete
  2. Баярлалаа,алдааг заслаа.
    чинээгээр -тэй ижил бичдэг үгс тольд бас байна. Жишээ нь
    бардаагаар=бардагабар,
    зогсоогоор=зогсугабар,
    дарцаагаар=даруцабар,
    зэргээр=зэргэбэр,
    үүгээр=үгэбэр,
    түүгээр=тэгүбэр
    ...
    үгийн гарал үүсэл бүтэцтэй холбоотой юм бол уу, асуух хэрэгтэй юм.

    Үйлдэх -аар(4)дагавар -бар(бэр) -ийар(ийэр) бичигдэнэ гэсэн дүрмийг хэрэглээгүй байгаа юм

    ReplyDelete